Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-170

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.2 дахь хэсгийн 13.1.9, гэсний өмнө 13.1.6, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.1.6.

иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл;

Тайлбар: “Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.