Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцааХөдөө аж ахуй

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-344

1 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 9.1.8 дахь заалт нэмсүгэй:

9.1.8.

тухайн ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх.

2 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Гаалийн тухай гэсний дараа , Генетик нөөцийн тухай гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.