Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-30, Улаанбаатар21-ne-352

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглан хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах тохиолдолд Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлнө.

2 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Технологи дамжуулах тухай хууль, гэсний дараа , Генетик нөөцийн тухай хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.