Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

одоогийн эх рүү буцах

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-01-29, Улаанбаатар21-ne-020

1 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.5 дахь хэсэг нэмсүгэй:

7.5.

Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.

2 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.4.2.

банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;

3 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6.в дэд заалтын даатгалын тохиолдол бий болох үед гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.