Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-01-29, Улаанбаатар21-ne-023
7 дугаар зүйлийн 7.1.14 дэх заалт:
2/¶7.1.14. газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт давуу эрхээр олгох бөгөөд уг талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах.
18 дугаар зүйлийн 18.13 дахь хэсэг:
3/¶18.13. Засгийн газраас давуу эрхээр олгосон талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт олгоно.
24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг:
¶24.8. Энэ хуулийн 18.13-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн захиргааны төв байгууллага нь ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.
Энэ хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.