Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-01-29, Улаанбаатар21-ne-029
9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
2/¶9.1. Нийтийн өмчийн соёлын биет өвд үнэлгээ тогтоох журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
¶9.3. Өмчлөгчийн хүсэлтээр хувийн өмчийн соёлын биет өвд энэ хуулийн 9.1-д заасан журмын дагуу үнэлгээ тогтоож болно.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсгийн Улс, гэснийг Төрийн болон гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын улс гэснийг төрийн болон гэж, 31 дүгээр зүйлийн 31.2.1 дэх заалт, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн улсын гэснийг төрийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Музейн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.