Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2021 ›
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-04-08, Улаанбаатар21-ne-036
Автотээврийн тухай хуулийн 17¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 17¹.3, 17¹.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶17¹.3. Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болно.
¶17¹.4. Энэ хуулийн 17¹.3-т заасан орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.