Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Хүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-04-08, Улаанбаатар21-ne-037

1 дугаар зүйл.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.6, 16.7 дахь хэсэг нэмсүгэй:

16.6.

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө сантай байна.

16.7.

Энэ хуулийн 16.6-д заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.