Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-05-21, Улаанбаатар21-ne-053

1 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “хадгаламж” гэснийг “даатгагдах хадгаламж” /цаашид “хадгаламж” гэх/” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.