Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлХөдөлмөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-06-11, Улаанбаатар21-ne-055

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай гэснийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувьтай гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2021 оноос эхлэн 12.5 хувиас гэснийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11.5 хувиас гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.