Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-07-02, Улаанбаатар21-ne-066
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶31 дүгээр зүйл.Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ¶31.1. Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн эрхийн маргааны хүрээнд явагдана.
¶31.2. Хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэснийг хөдөлмөрийн эрхийн маргаан гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.