Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-07-02, Улаанбаатар21-ne-076

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын 3.1.1, 3.1.2-т гэснийг 4.1.1, 4.1.3-т гэж, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 97 дугаар зүйлд гэснийг 125 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.