Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нийслэл Хотын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нийслэл Хотын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-07-07, Улаанбаатар21-ne-112
4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.9 дэх заалт:
2/¶4.1.8. “автомашин угаалгын газар” гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
¶4.1.9. “авто үйлчилгээ үзүүлэгч” гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
7 дугаар зүйлийн 7.2.5, 7.2.6 дахь заалт:
¶7.2.5. энэ хуулийн 4.1.8-д заасан үйлчилгээ;
¶7.2.6. энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээ.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын 4.1.3-т гэснийг 4.1.3, 4.1.8, 4.1.9-д гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэснийг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 0-1.0 гэснийг 0-2.0 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.