Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-115

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.7 дахь хэсэг нэмсүгэй:

12.7.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь татварын өргүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.