Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Стандартчилал, Техникийн Зохицуулалт, Тохирлын Үнэлгээний Итгэмжлэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Техникийн Зохицуулалт, Тохирлын Үнэлгээний Итгэмжлэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Стандартчилал, Техникийн Зохицуулалт, Тохирлын Үнэлгээний Итгэмжлэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-07-07, Улаанбаатар21-ne-117

1 дугаар зүйл.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:

8.1.4.

хотын стандарт.

2/

10¹ дүгээр зүйл.Хотын стандарт “10¹.1.Хотын удирдлагаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиг үүргийнхээ хүрээнд стандарт батлан хэрэгжүүлж болно. 10¹.2.Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.”

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.