Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-11-04, Улаанбаатар22-ne-340
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 132³ дугаар зүйл нэмсүгэй:
¶132³ дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ¶132³.1. Шүүгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа зааж, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно.
¶132³.2. Зохигчид эвлэрвэл шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
¶132³.3. Энэ хуулийн 132³.1-д заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ.
Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.