Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-11-04, Улаанбаатар22-ne-344
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 18¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶18¹ дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ ¶18¹.1. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд гэрчилгээ олгоход 100 000-250 000 төгрөгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.
Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.