Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-347
Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 51.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶51.3. Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.