Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-350

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 53 дугаар зүйл нэмсүгэй:

53 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.2-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.