Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-357

1 дугаар зүйл.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн Журамд энэ хуулийн 46.1-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн систем сайжруулах ажилд зарцуулах 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх асуудлыг тусгана. гэснийг хассугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.