Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-364

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтарч гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг улсын байцаагч гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.