Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-369

1 дугаар зүйл.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн байгууллага, мэргэжлийн хяналтын гэснийг асуудал эрхэлсэн гэж, 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь заалтын болон мэргэжлийн хяналтын гэснийг , хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын газарт гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийн “байгууллага, мэргэжлийн хяналтын” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын байгууллага, гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.