Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-370

1 дугаар зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн , мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.