Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-374
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий гэснийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийн улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий гэснийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг барилгын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.