Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-375

1 дугаар зүйл.

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтын, 15¹ дүгээр зүйлийн 15¹.2 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн Мэргэжлийн хяналтын гэснийг Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн улсын ерөнхий байцаагчид гэснийг дээд шатны улсын байцаагчид гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.