Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-386

1 дугаар зүйл.

Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх/ гэснийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.