Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-387

1 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн хяналтын байгууллага гэснийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Хяналтын гэснийг Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны гэж, 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь хэсгийн Хяналтын гэснийг Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналтын гэж, 18.2 дахь хэсгийн 54.3-т гэснийг 55.3-т гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.