Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Баяжуулсан Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Баяжуулсан Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-388
Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶11.2. Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “Хяналтын байгууллага” гэх/ гэснийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.