Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-391

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн холбогдох мэргэжлийн хяналтын алба гэснийг байгаль орчны болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 17.2 дахь хэсгийн Мэргэжлийн хяналтын алба, улсын гэснийг Улсын гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн улсын мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг гаалийн байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн улсын мэргэжлийн хяналтын байгууллага, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.