Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Согтууруулах Ундааны Эргэлтэд Хяналт Тавих, Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Согтууруулах Ундааны Эргэлтэд Хяналт Тавих, Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Согтууруулах Ундааны Эргэлтэд Хяналт Тавих, Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-393

1 дугаар зүйл.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, гэснийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн гэж, 5.4 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн Мэргэжлийн хяналт гэснийг Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.