Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-396

1 дугаар зүйл.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд гэснийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын улсын мэргэжлийн хяналтын гэснийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.