Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-398

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай4 хуулийн 9.2, 10.1-д заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага гэснийг хяналтыг ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч гэж, 15.2 дахь хэсгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч гэснийг Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын “байгууллага, мэргэжлийн хяналтын төв” гэснийг, Зургадугаар бүлгийн гарчгийн, 15 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн мэргэжлийн гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.