Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-401
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17.1 дэх заалтын эрх бүхий мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэснийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 42.2 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг улсын гэж, 42.3 дахь хэсгийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран гэснийг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 42.1 дэх хэсгийн “мэргэжлийн” гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.