Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-411

1 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.