Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-416

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

32.1.3.

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын мэргэжлийн хяналтын байгууллагаар гэснийг улсын байцаагчаар гэж, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг улсын байцаагч гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн гэснийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.