Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-438
Цөмийн энергийн тухай хуулийн 11¹.1 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 11¹.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэснийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийн, 28 дугаар зүйлийн 28.2.6, 28.2.7, 28.2.8 дахь заалтын, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь заалтын, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэснийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.