Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-446

1 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.5 дахь хэсэг нэмсүгэй:

41.5.

Хууль санаачлагч энэ хуулийн 23.1, 25.1-д заасан хуулийн төсөл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хамт тусад нь өргөн мэдүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.