Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-459
Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.16 дахь заалт нэмсүгэй:
¶16.1.16. аялал жуулчлалын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.