Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-465
Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.30 дугаар зүйл нэмсүгэй:
¶10.30 дугаар зүйл.: ¶10.30. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зөрчих 1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилт, төсвийн мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 28.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.