Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-471

1 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.23 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.4.23.

төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай бүрд хувийн хэвшлийн түншлэгч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, түншлэлийн зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл;

2 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтын концесс, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.