Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-475

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг Газрын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар зохицуулна.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын концессын гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн концессийн гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.