Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Шилэн Дансны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Шилэн Дансны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-484
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.9, 6.5.10 дахь заалтын концессын гэрээ гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ гэж, мөн зүйлийн 6.2.4, 6.5.8 дахь заалтын концессын зүйлийн жагсаалт гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт гэж, мөн зүйлийн 6.5.10 дахь заалтын концесс эзэмшигч гэснийг хувийн хэвшлийн түншлэгч гэж, концессын зүйл гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зүйл гэж тус тус өөрчилсүгэй.
Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь заалтын ,концесс, 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалтын, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын концесс, гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.