Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-486

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.1.15.

эрүүл мэндийн салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

2 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.8, 17.11.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.