Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-16, Улаанбаатар22-ne-450

1 дугаар зүйл.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо гэснийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.