Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-492

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Шинжээч дараах эрхтэй: гэснийг Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ: гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн Шинжээч дараах үүрэгтэй: гэснийг Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ: гэж, 4.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн Шүүхийн гэснийг Шүүх гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 8, 9, 10, 11, 12, 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.