Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаШүүх, прокурор

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-494

1 дугаар зүйл.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэг:

84.5.

Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1-д заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзана.

2/

102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэг:

102.3.

Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно.

2 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн Шүүхийн гэснийг Шүүх гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсгийн шинжээч, гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.