Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Барилгын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-010

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 46.1.15 дахь заалт нэмсүгэй:

46.1.15.

гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршлаас бусад нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай бүхий барилга байгууламжийн орчинд дүрс бичлэгийн техникийг байршуулах, ашиглалт, хамгаалалтад байнгын хяналт тавих.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.