Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-029
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.1.2. бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн бүсийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгуулах арга хэмжээ авах;