Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-031

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 24 дүгээр зүйлийн 24.5.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4 дэх заалт, 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсгийн нийслэл, сумын гэснийг сум, нийслэлийн гэж, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн Нийслэл, сум, гэснийг Сум, нийслэл, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн түүний Тэргүүлэгчид, гэснийг хассугай.