Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-040
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн багийн гэснийг баг, хорооны гэж, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн дүүрэг, баг гэснийг баг, дүүрэг гэж, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн дүүрэг, аймаг гэснийг аймаг, дүүрэг гэж тус тус өөрчилсүгэй.